Ерөнхий мэдээлэл
Бүүрэг нь халдварт өвчин үүсгэгч болон зарим шимэгч хорхойн өндгийг тээж дамжуулах завсрын амьтан болдог. Ахуйн нөхцөлд гэрийн тэжээвэр амьтад болох мал, нохой, муур, шувуутай бага насны хүүхдийг тоглуулснаас бүүрэгт хазуулан, амьтнаас хүнд халдварлах, халдварт өвчин авах мөн туузан, дугараг, хүж, хялгасан зэрэг шимэгч хорхойн халдвар авдаг. Бүүрэг нь хүний арьсны аль нимгэн газарт шигдэж шимэгчилдгийг анхаарах хэрэгтэй. Бүүрэг ихээр хазсан газар маш ихээр загатнах бөгөөд түүнийг маажин шалбалснаас идээт үрэвсэл үүсдэг. Төрөл: Cat Flea, Dog flea, Human flea
Siphonaptera ( Bouche)- Cat flea
- Хэмжээ: 2.5 мм
- Өнгө: гялтгар улаан хүрэн өнгөтэй
- Үржил: цусаар хооллох бүртэй 4-8 өндөг гаргаж, амьдралынхаа туршид 400-500 өндөг гаргадаг.
- Хүнс: хүн, гэрийн тэжээвэр амьтны бүлээн цус
- Хор хөнөөл: Бүүрэг нь хүний арьсны аль нимгэн газарт шигдэж шимэгчилдгийг анхаарах хэрэгтэй. Бүүрэг ихээр хазсан газар маш ихээр загатнах бөгөөд түүнийг маажин шалбалснаас идээт үрэвсэл үүсдэг.
- Үрчих орчин: Бүүрэг нь өндгөө хуурай хог хаягдал, шалны завсар, хивсэнцэр дор, шалны хөвөө модны араар, тоосонцор ихээр хуримтлагдсан газар гаргадаг.
Та шавьж, мэрэгчийн асуудалтай тулгарсан бол бидэнд хандан зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой.