Өрхийн үйлчилгээ

Таны гэр бүл, орон сууцыг “таагүй” зочдоос салгаж өгнө.

Оркины өрхийн үйлчилгээ

Бид шавьж, мэрэгчийн талаарх судалгаанд үндэслэсэн, биологийн онцлогт нь тохирсон үйлчилгээг хийн ажилладаг. 100 гаруй жилийн туршлага нь биднийг салбартаа хамгийн шилдэг нь болгодог.

Гэр орон бүр өвөрмөц.

Тиймээс бид таны орон сууц, зуслангийн байшингийн онцлогт тохирсон үйлчилгээг үзүүлэх болно. Оркин нь шавьж мэрэгчийн тархалтыг үнэлэх, стандартын дагуу үйлчилгээ хийх, хяналт тавих гэсэн дарааллаар үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг.

Үнэлгээ

Бид таны орон сууц, байшинд үзлэг хийж шавьж, мэрэгчийн тархалт болон эрсдэлийг судлан, үнэлгээ хийсэн мэдээлэлд үндэслэн зөвлөгөө, үйлчилгээ санал болгон ажилладаг.

Хэрэгжүүлэх

Үзлэг, үнэлгээний үр дүнд үндэслэн байгаль орчин, орчин тойронд сөрөг үр дагаваргүй арга технологи ашиглан шавьж, мэрэгчийн устгалын үйлчилгээг үзүүлдэг.

Хяналт

Ихэнх шавьж, мэрэгч нь хурдтай үрждэг, нэг үүрлэсэн газраа дахин үүрлэх эрсдэл өндөр байдаг тул байнгын хяналт хийж дахин үржиж, тархахаас урьдчилан сэргийлж ажилладаг.

Оркин таны гэр бүлийг хамгаална.

Шавьж, мэрэгч нь зөвхөн таагүй мэдрэмж, айдас төрүүлэхээс гадна олон төрлийн халдварт өвчин дамжуулагч болж байдаг. Эдгээр амьтад нь хүний нүдэнд харагдахгүйн тулд таны гэрийн болон орчин тойрны хамгийн бохир, нуугдмал газруудад үүрлэдэг. Шавьж, мэрэгчид нь шөнийн амьдралтай тул танай гэр бүлийг унтсан хойно гарч хоол хайж ахуйн хэрэглээний эд зүйлс дээгүүр явж бохир орчинд үүссэн нян, бактерийг тараадаг. Монгол орны нөхцөлд олон төрлийн халдварт өвчин, тухайлбал халдварт шар, гэдэсний халдварт өвчин шавьж, мэрэгчээр дамжин халдварладаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг.

Бид зөвхөн шавьж, мэрэгчийн устгал хийгээд зогсохгүй хэрхэн эрсдэлээс хамгаалах талаар танд зөвлөгөө өгч хамтран ажилладаг.