Ерөнхий мэдээлэл
Айл өрх болон хүнсний худалдааны эрхэлдэг газраас хамгийн элбэг тохиолддог хүнс болон бараанд хохирол учруулдаг шавьжны төрөл юм.
Судалгаагаар нийт хүнсний бүтээгдэхүүний 10% нь эдгээр шавьжаар сүйтгэгддэг.
Цох нь ихэнхдээ хана таазаар мөлхөх ба бие гүйцсэн цох, хүнсний эрвээхий зэрэг нь бэлэн бүтээгдэхүүний сав баглаа боодол болон тавиур дээр үзэгдэх юм бол бид энэ төрлийн шавьжны асуудалтай болсны шинж тэмдэг юм.
Гурилын цох
Tribolium castaneum (Herbst)
- Хэмжээ: 3-4 мм
- Өнгө: Улаан хүрэн
- Мөчлөг: Өдөрт 2-3 өндөг гаргаж 2-3 жил амьдардаг бөгөөд амьдралынхаа туршид нийт 300-500 өндөг гаргадаг. Амьдралын мөчлөг нь өндөгнөөс өндөг болоход таатай орчинд 50 хоног эсвэл 3 сар шаардагдана. Дулаан амьдрах таатай орчинд жилд 4-5 удаа үржих боломжтой.
- Хүнс: Гурилын цох нь будаа, буудай, вандуй, шош, самар, хатаасан жимс, халуун ногоо гэх мэт зүйлсээр хооллодог.
- Хор хөнөөл: Гурилын цох нь будаа, буудай, вандуй, шош, самар, хатаасан жимс, халуун ногоо гэх мэт зүйлийн дотроос нь идэж сүйтгэдэг.
- Үржих орчин: Хүнсний бүтээгдэхүүн будаа, буудай, вандуй, шош, самар, хатаасан жимс, халуун ногоо
Будааны цох
Sitophilus oryzae (Linnaeus)
- Хэмжээ: 2,5-3,5 мм урт.
- Өнгө: Улаавтар бор өнгөтэй нурууны хэсэгт улаан болон шар толботой.
- Үржил: Хүйтэн сэрүүний улиралд идэвх сулардаг. Зуны улиралд өндөг байх үеэсээ өндөг гаргах хүртэл 32 өдөр шаардлагатай бөгөөд нас бие гүйцсэн будааны цох нь нийт 300-400 өндөг гаргадаг.
- Хоол: бүх төрлийн будаа, бүх төрлийн хивэг, самар, үзэм, алим, лийр
- Хор нөлөө: бүх төрлийн будаа, бүх төрлийн хивэг, самар, үзэм, алим болон лийрийг идэж сүйтгэдэг.
Хүнсний эрвээхий
Plodia interpunctella (Hubner)-Indianmeal moth
- Хэмжээ: Далавчаа дэлгэхэд 16-20 мм урт.
- Өнгө: далавчны ⅔ улаан бор алаг
- Онцлог: Бие гүйцсэн эрвээхий хор хөнөөл учруулдаггүй. Авгалдай нь хоол хүнсний зүйлсээр хооллох бөгөөд гэрэлд татагдаж хананд мөлхөх тохиолдол бий.
- Үржил: Хуурай бараг бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр: үр тариа, хатаасан жимс, самар, хуурай сүү, нарын боов, чихэр, халуун ногоо, шувуу нохойн хоол гэх мэт.
- Хоол: бүх төрлийн будаа, бүх төрлийн хивэг, самар, үзэм, алим болон лийрийг идэж сүйтгэдэг.
- Хор нөлөө: Авгалдай үедээ тор татаж хоол хүнсний зүйлээр хооллодог.
Та шавьж, мэрэгчийн асуудалтай тулгарсан бол бидэнд хандан зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой.