Мэрэгч/Хулгана

Ерөнхий мэдээлэл

Мэрэгч нь Монгол орны ахуйн нөхцөлд хулганаар төлөөлүүлэн ойлгож болно. Хулгана нь бүлээн цустай хөхтөн амьтан төрөлд багтдаг бөгөөд Монгол орны бүх газар нутгаар тархан байрладаг. Урд талын шүд нь байнга ургаж байдаг тул ямар нэг хатуу материал, хана, цемент зэрэг мэрж өөрийгөө шүднээсээ хамгаалдаг.

Биологийн онцлог

Мэрэгч байшин барилгад үүрлэснээр тухайн объектод их хэмжээний хохирол учруулах боломжтой. Цахилгааны утас мэрж галын гарах шалтгаан болсон тохиолдлууд ч олон бүртгэгдсэн байдаг. Үүнээс гадна олон төрлийн нян тээж хүний эрүүл ахуйд аюул учруулдаг. Хулгана нь маш хурдан үржиж, устгал хийхэд хүндрэлтэй байдаг тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ цаг алдалгүй авч эхлэх нь хамгийн үр дүнтэй.

Хамгаалах

Хулгана маш жижиг хэмжээтэй нүхээр нэвтрэх чадвартай тул дамжин орох магадлалтай бүх нүх, хаалганы доод завсар зэргийг бөглөж хамгаалалтын арга хэмжээ авах шаардлагатай.

Та шавьж, мэрэгчийн асуудалтай тулгарсан бол бидэнд хандан зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой.