Ерөнхий мэдээлэл
Хэдийгээр ялаа нь байгалийн амьтан гэсэн ерөнхий хандлага байдаг ч хамгийн их нян, халдвар тээгч болох нь судалгаагаар батлагдсан байдаг.
Биологийн онцлог
Гэрийн ялаа нь муудсан органик биетүүд болох хоолны хаягдал, амьтны сэг зэм, муудсан мах зэрэгт татагддаг бол жимсний ялаа нь сахар, ундаа, жимс гэх мэт чихрийн агууламжтай бүтээгдэхүүнүүдэд ихэвчлэн татагддаг. Харин бохирын ялаа нь шугам, хоолой бохирын суваг зэрэг чийглэг, бохир ихтэй орчинд өндгөө гаргадаг.
Хамгаалах
- Ямар төрлийн ялаа байгаагаас хамаарч хийх үйлчилгээнүүд нь харилцан адилгүй байх бөгөөд хооллох орчинг нь хязгаарлахаас эхлэн үйлчилгээг хийдэг.
- Хүнсний үйлдвэрлэл болон үйлчилгээний газарт ялааны UV гэрэл бүхий наалдуулагч тавих шаардлагатай.
Та шавьж, мэрэгчийн асуудалтай тулгарсан бол бидэнд хандан зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой.