Бясаа

Ерөнхий мэдээлэл

Бясаа нь 4-5мм хэмжээтэй улаавтар бор өнгөтэй, хавтгай зууван хэлбэртэй шавьж юм. Цусаар хооллосон үедээ улаан өнгөтэй, бэлцгэр будааны хэлбэртэй болдог.

Биологийн онцлог

Бясаа нь зөвхөн цусаар хооллодог, бие гүйцсэн бясаа нь нэг жил хүртэлх хугацаанд хоолгүй амьдарч чаддаг. Ихэвчлэн шөнийн цагаар идэвхтэй хооллож амьдардаг. Хэдийгээр орны матраас гэх мэт орны зөөлөн хэсэгт үүрлэх боловч 30% орчим нь орноос бусад газарт мөн үүрлэсэн байдаг. Зочид буудалд хамгийн их тархалттай байдаг нь зочдын цүнх, хувцастай хамт дамжин орж ирдэг.

Дэлхийн аль ч улс оронд хамгийн их тархалттай байдаг бясааны төрөл Cimex lectularius юм. Бясаа нь одоогоор халдварт өвчний нян тээгч гэж нотлогдоогүй ч ахуйн нөхцөлд хүний тав тухтай байдлыг алдагдуулж айдас төрүүлдэг хортон шавьж юм. Бясааны хэт их үржсэн газартаа эхүүн муухай үнэр ялгаруулдаг.

Хамгаалах

  • Орны хэрэглэлээ халуун усаар тогтмол угааж, хатааж хэрэглэх
  • Хуучин тавилга, эд зүйлсийг өөрийн гэртээ авчрахын өмнө сайтар шалгаж үзэх
  • Зочин ирж хоноглосны дараа, эсвэл шинээр нүүж орохын өмнө сайтар үзлэг хийх

Та шавьж, мэрэгчийн асуудалтай тулгарсан бол бидэнд хандан зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой.