Хул шоргоолж

Ерөнхий мэдээлэл

Хул шоргоолж нь дэлхий даяар өргөн тархсан шавьж юм. Манай орны хувьд анх 1980-аад онд Энэтхэгээс жигнэмэгтэй хамт тээвэрлэгдэн орж ирсэн түүхтэй. Одоогоор Улаанбаатар Дархан зэрэг томоохон хор суурин газруудад тархалттай. Хул шоргоолж нь газар сайгүй тархаж хүний ахуйн орчинд үүрлэн үржиж, хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулахаас гадна халдварт өвчин үүсгэгчийг тээн дамжуулагч болдог тул ахуйн хортон шавьжийн бүлэгт багтдаг.

Биологийн онцлог

Шоргоолж нь хаана таазны зай завсарт шалан доор үржих боломжтой. Хэдийгээр ихэнх шоргоолжны төрөл нь гадаа үүрлэн амьдардаг боловч ахуйн орчинд үржих тохиолдол ч элбэг байдаг.

  • Хэмжээ: 2 мм
  • Өнгө: Цайвар шаргал өнгөтэй, хэвлийн төгсгөл хэсэг улаан ба хар толботой.
  • Үржил: эмэгчин 4-12 сар амьдардаг. өндөгнөөс бие гүйцэхэд 38 хоног шаардлагатай
  • Хүнс: Бүх төрлийн хүнсээр тэр дундаа чихэрлэг, махан, нүүрс ус, уургаар баялаг хоол илүү сонгож хооллодог.
  • Хор хөнөөл: Хул шоргоолж нь халдварт өвчин үүсгэгчийн механик тээгч болдог.Эмнэлгийн газар / хагалгаа, мэс заслын, төрөх тасгийн, өвчний шохойдуулсан боолт болон ороох боох материал бохир цагаан хэрэглэл зэргийн дотор орж хэвтрийн хүнд өвчтөн хүүхдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг хортон шавьж юм.

Биологийн онцлог

  • Гэртээ аль болох үржих, үүрлэх боломжийг нь хангахгүй байх хэрэгтэй. Хэрэв хоол болон ус олдохгүй бол уг шоргоолж нь дайжин явдаг.
  • Муур, нохойн хоолыг таглаатай саванд хадгалах хэрэгтэй. Шоргоолж нь хүн амьтантай ижил хоол хүнс хэрэглэдэг тул цэвэрлэгээ тогтмол хийх, хоолны үлдэгдэл гэрийнхээ ойр байлгахгүй байснаар үр дүнтэй хамгаалалт хийх боломжтой.
  • Шавьж устгалын ихэнх уламжлалт, гэрийн нөхцөлд хийх боломжтой аргууд нь зөвхөн ил харагдаж байгаа шавьжийг л устгадаг бөгөөд үүр, эх үүсвэрийг устгахын тулд мэргэжлийн байгууллагад хандах нь илүү үр дүнтэй байдаг.

Та шавьж, мэрэгчийн асуудалтай тулгарсан бол бидэнд хандан зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой.