Ерөнхий мэдээлэл
Жоом нь зоогийн газар, гал тогоонд хамгийн элбэг тааралддаг, 400 сая жилийн турш бараг өөрчлөгдөөгүй амьтдын нэг юм. Хэдийгээр жоом нь нэгдсэн зохион байгуулалттай амьтан биш ч бүлгээрээ амьдардаг амьтан юм. Жоом нь бараг бүх төрлийн хүнсний зүйл иддэг. Монгол оронд герман жоом буюу шар жоом өргөн тархалттай байдаг бөгөөд халуун орны нисдэг, том хэмжээтэй жоом тааралдах нь харьцангуй бага байдаг.
Биологийн онцлог
Тэдний амьдралын мөчлөг нь 3 шаттай бөгөөд /egg- nymph-adult/, хүйтэнд тэсвэргүй, шөнө оройн цагаар идэвхэждэг маш олон төрлийн халдвар тараагч шавьж юм.
Egg буюу өндөг хэлбэртэй байхдаа гадуураа хатуу капсул /ootheca/ хэлбэртэй хуяг дотор байрладаг нь ямар хор, бодист тэсвэртэй бөгөөд 7 хоногийн дотор задардаг.
Хамгаалах
- Хамгийн хурдан бөгөөд үр дүнтэй арга нь мэргэжлийн шавьж устгалын байгууллагад хандан үйлчилгээ авах юм.
- Байнгын цэвэрлэгээ, хог хаягдлаа ил задгай орхихгүй байх нь хамгийн анхан шатны, үр дүнтэй хамгаалалт болдог. Зах эсвэл гадуур худалдаанд байдаг жоомны хорууд нь зөв ашиглахгүй бол хүний эрүүл мэндэд хортой, зөвхөн нүдэнд харагдах жоомыг л устгах боломжтой харин үүр, эх үүсвэрийг устгаж чаддаггүй.
- Хуучин тавилга, эд зүйлсийг өөрийн гэртээ авчрахын өмнө сайтар шалгаж үзэх хэрэгтэй. Мөн зоогийн газрын хувьд ханган нийлүүлэгч байгууллагууддаа хяналт тавьж ажиллах шаардлагатай.
- Орон сууцанд жоом дамжин орж ирэх магадлалтай жижиг нүх, сүвийг бөглөх нь хамгаалах сайн арга болдог. Шугам, хоолойн завсар, агааржуулалтын нүх зэрэг нь зэргэлдээ айлаас дамжиж орж ирэх боломжийг бүрдүүлдэг.
Та шавьж, мэрэгчийн асуудалтай тулгарсан бол бидэнд хандан зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой.