Ерөнхий мэдээлэл
Шумуул нь хүнээс хүнд Антропозын, мал амьтнаас хүнд халдах Зоонозын халдварт өвчин үүсгэгчийг тээн цус сорох үедээ тараадаг хортон шавьж юм. Ялангуяа халуун орны халуун хумхаа / malaria/ өвчин дамжуулагч шумуул болох Anopheles-тэй маш их тэмцэж байна. Энэ шумуул нь манай орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд халуун хумхаа үүсгэгчийг тээж дамжуулах чадваргүй боловч дэлхийн цаг уурын дулаарал бидний сэтгэлийг түгшээж байна. Харин зах зээлийн өнөөгийн нөхцөлд гадаад оронд чөлөөтэй зорчдог болсон болохоор та бүхэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг зохих ёсоор нь хийлгэж явах нь таны болон танай гэр бүлийн хувьд чухал зүйл болохыг санах хэрэгтэй.
Биологийн онцлог
Шумуулыг нас гүйцсэн эмэгчин нь цус сордог гэдэг ерөнхий шинжээр төлөөлүүлэн ойлгодог. Эмэгчин нь сорсон цусаа ашиглан өндгөө боловсруулдаг. Цуснаас гадна эрэгчин, эмэгчин аль аль нь цэцгийн шүүсээр хооллон амьдардаг. Харин нас бие гүйцээгүй шумуул нь тогтмол усанд амьдардаг.
Хамгаалах
- Шумуулын үйлчилгээ нь эх үүсвэрийг нь багасгах болон химийн бодис хослуулан хийснээр үр дүнд хүрдэг. Тогтмол усанд үрждэг тул ойролцоох тогтмол усыг хатаах нь мөн үр дүнтэй арга болдог.
- Ямар төрлийн шумуул байгаас хамаарч шавьж, мэрэгчийн мэргэжлийн байгууллага нь эх үүсвэрийг нь олж тогтоохоос эхлэн үзлэг хийж тохирох үйлчилгээг хийдэг.
Та шавьж, мэрэгчийн асуудалтай тулгарсан бол бидэнд хандан зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой.