Эрвээхий

Ерөнхий мэдээлэл

Хивэнгийн эрвээхий ахуйн орчин, хүний орон байранд амархан дасаж үржин амьдарч хүмүүсийн эдэлж хэрэглэдэг эд зүйлд их хохирол учруулахаас гадна хүний ая тухтай амьдрах нөхцөлийг алдагдуулж байдаг ахуйн хортон шавьж юм.

Цагаан эрвээхий

Tineola bisselliella (Hummel)

  • Хэмжээ: бие гүйцсэн эрвээхий 12 мм, авгалдай 12 мм
  • Өнгө: Бие гүйцсэн гялтгар шаргал, мөнгөлөг, авгалдай нь боровтор толгойтой цайвар шаргал өнгөтэй
  • Үржил: Эмэгчин цагаан эрвээхий харанхуй орчинд 40-50 өндөг гаргадаг.
  • Хүнс: ноос, ноолуур, арьс, үслэг эдлэл, хивс
  • Хор хөнөөл: Авгалдай хөгжлийн үедээ хивс хивсэнцэр, эсгий эдлэл, ангийн арьс үсэн эд зүйлс мөн ноос ноолууран бүтээгдэхүүнийг идэж гэмтээж сүйтгэдэг.
  • Үрчих орчин: хивс хивсэнцэр, эсгий эдлэл, ангийн арьс үслэг эд зүйлс мөн ноос ноолууран бүтээгдэхүүнээс гадна ус, цахилгааны шугам сүлжээний нүх сүвэнд

Арьс үсний эрвээхий

Tinea pellionella (Linnaeus)

  • Хэмжээ: Бие гүйцсэн эрвээхий 10-14 мм урт, авгалдай 10 мм
  • Өнгө: Алтлаг боронзон, далавчин дээрээ 3 хар толботой, авгалдай нь бор толгойтой цайвар шаргал өнгөтэй
  • Онцлог: Далавчны үзүүрийн хэсэг үсэрхэг, нүд нь нүд хоорондын зайнаасаа өргөн хэмжээтэй байдаг.
  • Үржил: Эмэгчин эрвээхий нь 37-48 өндөг гаргадаг. Өндөг нь 4-7 хоноод авгалдай болж орчны дулаанаас хамаараад 33-90 хоноод бие гүйцдэг. Авгалдай нь 10 мм урт болдог. Өндөгнөөс- бие гүйцэх хүртэл 46-116 өдөр шаардлагатай.
  • Хоол: мал амьтны гаралтай болон органик бүтээгдэхүүнээр авгалдай үедээ хооллодог. Үүнд: өд, ноос, ноолуур, үслэг эдлэл, эсгий, тамхи, ургамал гэх мэт
  • Хор нөлөө : Авгалдай хөгжлийн үедээ хивс хивсэнцэр, эсгий эдлэл, ангийн арьс үсэн эд зүйлс мөн ноос ноолууран бүтээгдэхүүн идэж сүйтгэдэг.
  • Үржих орчин: хивс хивсэнцэр, эсгий эдлэл, ангийн арьс үсэн эд зүйлс мөн ноос ноолууран бүтээгдэхүүн

Та шавьж, мэрэгчийн асуудалтай тулгарсан бол бидэнд хандан зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой.