Pest Library – Монгол улс

Агуулахын шавьж
Ерөнхий мэдээлэл

Айл өрх болон хүнсний худалдааны эрхэлдэг газраас хамгийн элбэг тохиолддог хүнс болон бараанд хохирол учруулдаг шавьжны төрөл юм.

Судалгаагаар нийт хүнсний бүтээгдэхүүний 10% нь эдгээр шавьжаар сүйтгэгддэг.

Цох нь ихэнхдээ хана таазаар мөлхөх ба бие гүйцсэн цох, хүнсний эрвээхий зэрэг нь бэлэн бүтээгдэхүүний сав баглаа боодол болон тавиур дээр үзэгдэх юм бол бид энэ төрлийн шавьжны асуудалтай болсны шинж тэмдэг юм.

Гурилын цох

Tribolium castaneum (Herbst)

Хэмжээ: 3-4 мм

Өнгө: Улаан хүрэн

Мөчлөг: Өдөрт 2-3 өндөг гаргаж 2-3 жил амьдардаг бөгөөд амьдралынхаа туршид нийт 300-500 өндөг гаргадаг. Амьдралын мөчлөг нь өндөгнөөс өндөг болоход таатай орчинд 50 хоног эсвэл 3 сар шаардагдана. Дулаан амьдрах таатай орчинд жилд 4-5 удаа үржих боломжтой.

Хүнс: Гурилын цох нь будаа, буудай, вандуй, шош, самар, хатаасан жимс, халуун ногоо гэх мэт зүйлсээр хооллодог.

Хор хөнөөл: Гурилын цох нь будаа, буудай, вандуй, шош, самар, хатаасан жимс, халуун ногоо гэх мэт зүйлийн дотроос нь идэж сүйтгэдэг.

Үржих орчин: Хүнсний бүтээгдэхүүн будаа, буудай, вандуй, шош, самар, хатаасан жимс, халуун ногоо

Будааны цох

Sitophilus oryzae (Linnaeus)

Хэмжээ: 2,5-3,5 мм урт.

Өнгө: Улаавтар бор өнгөтэй нурууны хэсэгт улаан болон шар толботой.

Үржил: Хүйтэн сэрүүний улиралд идэвх сулардаг. Зуны улиралд өндөг байх үеэсээ өндөг гаргах хүртэл 32 өдөр шаардлагатай бөгөөд нас бие гүйцсэн будааны цох нь нийт 300-400 өндөг гаргадаг.

Хоол: бүх төрлийн будаа, бүх төрлийн хивэг, самар, үзэм, алим, лийр

Хор нөлөө: бүх төрлийн будаа, бүх төрлийн хивэг, самар, үзэм, алим болон лийрийг идэж сүйтгэдэг.

Хүнсний эрвээхий

Plodia interpunctella (Hubner)-Indianmeal moth

Хэмжээ: Далавчаа дэлгэхэд 16-20 мм урт.

Өнгө: далавчны ⅔ улаан бор алаг

Онцлог: Бие гүйцсэн эрвээхий хор хөнөөл учруулдаггүй. Авгалдай нь хоол хүнсний зүйлсээр хооллох бөгөөд гэрэлд татагдаж хананд мөлхөх тохиолдол бий.

Үржил: Хуурай бараг бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр: үр тариа, хатаасан жимс, самар, хуурай сүү, нарын боов, чихэр, халуун ногоо, шувуу нохойн хоол гэх мэт.

Хоол: бүх төрлийн будаа, бүх төрлийн хивэг, самар, үзэм, алим болон лийрийг идэж сүйтгэдэг.

Хор нөлөө: Авгалдай үедээ тор татаж хоол хүнсний зүйлээр хооллодог.

Та шавьж, мэрэгчийн асуудалтай тулгарсан бол бидэнд хандан зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой.

Бүүрэг
Ерөнхий мэдээлэл

Бүүрэг нь халдварт өвчин үүсгэгч болон зарим шимэгч хорхойн өндгийг тээж дамжуулах завсрын амьтан болдог. Ахуйн нөхцөлд гэрийн тэжээвэр амьтад болох мал, нохой, муур, шувуутай бага насны хүүхдийг тоглуулснаас бүүрэгт хазуулан, амьтнаас хүнд халдварлах, халдварт өвчин авах мөн туузан, дугараг, хүж, хялгасан зэрэг шимэгч хорхойн халдвар авдаг. Бүүрэг нь хүний арьсны аль нимгэн газарт шигдэж шимэгчилдгийг анхаарах хэрэгтэй. Бүүрэг ихээр хазсан газар маш ихээр загатнах бөгөөд түүнийг маажин шалбалснаас идээт үрэвсэл үүсдэг.   Төрөл: Cat Flea, Dog flea, Human flea

Siphonaptera ( Bouche)- Cat flea

Хэмжээ: 2.5 мм

Өнгө: гялтгар улаан хүрэн өнгөтэй

Үржил: цусаар хооллох бүртэй 4-8 өндөг гаргаж, амьдралынхаа туршид 400-500 өндөг гаргадаг.

Хүнс: хүн, гэрийн тэжээвэр амьтны бүлээн цус

Хор хөнөөл: Бүүрэг нь хүний арьсны аль нимгэн газарт шигдэж шимэгчилдгийг анхаарах хэрэгтэй. Бүүрэг ихээр хазсан газар маш ихээр загатнах бөгөөд түүнийг маажин шалбалснаас идээт үрэвсэл үүсдэг.

Үрчих орчин: Бүүрэг нь өндгөө хуурай хог хаягдал, шалны завсар, хивсэнцэр дор, шалны хөвөө модны араар, тоосонцор ихээр хуримтлагдсан газар гаргадаг.

Та шавьж, мэрэгчийн асуудалтай тулгарсан бол бидэнд хандан зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой.

Бясаа
Ерөнхий мэдээлэл

Бясаа нь 4-5мм хэмжээтэй улаавтар бор өнгөтэй, хавтгай зууван хэлбэртэй шавьж юм. Цусаар хооллосон үедээ улаан өнгөтэй, бэлцгэр будааны хэлбэртэй болдог.

Биологийн онцлог

Бясаа нь зөвхөн цусаар хооллодог, бие гүйцсэн бясаа нь нэг жил хүртэлх хугацаанд хоолгүй амьдарч чаддаг. Ихэвчлэн шөнийн цагаар идэвхтэй хооллож амьдардаг. Хэдийгээр орны матраас гэх мэт орны зөөлөн хэсэгт үүрлэх боловч 30% орчим нь орноос бусад газарт мөн үүрлэсэн байдаг. Зочид буудалд хамгийн их тархалттай байдаг нь зочдын цүнх, хувцастай хамт дамжин орж ирдэг.

Дэлхийн аль ч улс оронд хамгийн их тархалттай байдаг бясааны төрөл Cimex lectularius юм. Бясаа нь одоогоор халдварт өвчний нян тээгч гэж нотлогдоогүй ч ахуйн нөхцөлд хүний тав тухтай байдлыг алдагдуулж айдас төрүүлдэг хортон шавьж юм. Бясааны хэт их үржсэн газартаа эхүүн муухай үнэр ялгаруулдаг.

Хамгаалах

Орны хэрэглэлээ халуун усаар тогтмол угааж, хатааж хэрэглэх

Хуучин тавилга, эд зүйлсийг өөрийн гэртээ авчрахын өмнө сайтар шалгаж үзэх

Зочин ирж хоноглосны дараа, эсвэл шинээр нүүж орохын өмнө сайтар үзлэг хийх

Та шавьж, мэрэгчийн асуудалтай тулгарсан бол бидэнд хандан зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой.

Жоом
Ерөнхий мэдээлэл

Жоом нь зоогийн газар, гал тогоонд хамгийн элбэг тааралддаг, 400 сая жилийн турш бараг өөрчлөгдөөгүй амьтдын нэг юм. Хэдийгээр жоом нь нэгдсэн зохион байгуулалттай амьтан биш ч бүлгээрээ амьдардаг амьтан юм. Жоом нь бараг бүх төрлийн хүнсний зүйл иддэг. Монгол оронд герман жоом буюу шар жоом өргөн тархалттай байдаг бөгөөд халуун орны нисдэг, том хэмжээтэй жоом тааралдах нь харьцангуй бага байдаг.

Биологийн онцлог

Тэдний амьдралын мөчлөг нь 3 шаттай бөгөөд /egg- nymph-adult/, хүйтэнд тэсвэргүй, шөнө оройн цагаар идэвхэждэг маш олон төрлийн халдвар тараагч шавьж юм.

Egg буюу өндөг хэлбэртэй байхдаа гадуураа хатуу капсул /ootheca/ хэлбэртэй хуяг дотор байрладаг нь ямар хор, бодист тэсвэртэй бөгөөд 7 хоногийн дотор задардаг.

Хамгаалах

Хамгийн хурдан бөгөөд үр дүнтэй арга нь мэргэжлийн шавьж устгалын байгууллагад хандан үйлчилгээ авах юм.

Байнгын цэвэрлэгээ, хог хаягдлаа ил задгай орхихгүй байх нь хамгийн анхан шатны, үр дүнтэй хамгаалалт болдог. Зах эсвэл гадуур худалдаанд байдаг жоомны хорууд нь зөв ашиглахгүй бол хүний эрүүл мэндэд хортой, зөвхөн нүдэнд харагдах жоомыг л устгах боломжтой харин үүр, эх үүсвэрийг устгаж чаддаггүй.

Хуучин тавилга, эд зүйлсийг өөрийн гэртээ авчрахын өмнө сайтар шалгаж үзэх хэрэгтэй. Мөн зоогийн газрын хувьд ханган нийлүүлэгч байгууллагууддаа хяналт тавьж ажиллах шаардлагатай.

Орон сууцанд жоом дамжин орж ирэх магадлалтай жижиг нүх, сүвийг бөглөх нь хамгаалах сайн арга болдог. Шугам, хоолойн завсар, агааржуулалтын нүх зэрэг нь зэргэлдээ айлаас дамжиж орж ирэх боломжийг бүрдүүлдэг.

Та шавьж, мэрэгчийн асуудалтай тулгарсан бол бидэнд хандан зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой.

Мэрэгч/Хулгана
Ерөнхий мэдээлэл

Мэрэгч нь Монгол орны ахуйн нөхцөлд хулганаар төлөөлүүлэн ойлгож болно. Хулгана нь бүлээн цустай хөхтөн амьтан төрөлд багтдаг бөгөөд Монгол орны бүх газар нутгаар тархан байрладаг. Урд талын шүд нь байнга ургаж байдаг тул ямар нэг хатуу материал, хана, цемент зэрэг мэрж өөрийгөө шүднээсээ хамгаалдаг.

Биологийн онцлог

Мэрэгч байшин барилгад үүрлэснээр тухайн объектод их хэмжээний хохирол учруулах боломжтой. Цахилгааны утас мэрж галын гарах шалтгаан болсон тохиолдлууд ч олон бүртгэгдсэн байдаг. Үүнээс гадна олон төрлийн нян тээж хүний эрүүл ахуйд аюул учруулдаг. Хулгана нь маш хурдан үржиж, устгал хийхэд хүндрэлтэй байдаг тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ цаг алдалгүй авч эхлэх нь хамгийн үр дүнтэй.

Хамгаалах

Хулгана маш жижиг хэмжээтэй нүхээр нэвтрэх чадвартай тул дамжин орох магадлалтай бүх нүх, хаалганы доод завсар зэргийг бөглөж хамгаалалтын арга хэмжээ авах шаардлагатай.

Та шавьж, мэрэгчийн асуудалтай тулгарсан бол бидэнд хандан зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой.

Хул шоргоолж
Ерөнхий мэдээлэл

Хул шоргоолж нь дэлхий даяар өргөн тархсан шавьж юм. Манай орны хувьд анх 1980-аад онд Энэтхэгээс жигнэмэгтэй хамт тээвэрлэгдэн орж ирсэн түүхтэй. Одоогоор Улаанбаатар Дархан зэрэг томоохон хор суурин газруудад тархалттай. Хул шоргоолж нь газар сайгүй тархаж хүний ахуйн орчинд үүрлэн үржиж, хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулахаас гадна халдварт өвчин үүсгэгчийг тээн дамжуулагч болдог тул ахуйн хортон шавьжийн бүлэгт багтдаг.

Биологийн онцлог

Шоргоолж нь хаана таазны зай завсарт шалан доор үржих боломжтой. Хэдийгээр ихэнх шоргоолжны төрөл нь гадаа үүрлэн амьдардаг боловч ахуйн орчинд үржих тохиолдол ч элбэг байдаг.

Хэмжээ: 2 мм

Өнгө: Цайвар шаргал өнгөтэй, хэвлийн төгсгөл хэсэг улаан ба хар толботой.

Үржил: эмэгчин 4-12 сар амьдардаг. өндөгнөөс бие гүйцэхэд 38 хоног шаардлагатай

Хүнс: Бүх төрлийн хүнсээр тэр дундаа чихэрлэг, махан, нүүрс ус, уургаар баялаг хоол илүү сонгож хооллодог.

Хор хөнөөл: Хул шоргоолж нь халдварт өвчин үүсгэгчийн механик тээгч болдог.Эмнэлгийн газар / хагалгаа, мэс заслын, төрөх тасгийн, өвчний шохойдуулсан боолт болон ороох боох материал бохир цагаан хэрэглэл зэргийн дотор орж хэвтрийн хүнд өвчтөн хүүхдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг хортон шавьж юм.

Биологийн онцлог

Гэртээ аль болох үржих, үүрлэх боломжийг нь хангахгүй байх хэрэгтэй. Хэрэв хоол болон ус олдохгүй бол уг шоргоолж нь дайжин явдаг.

Муур, нохойн хоолыг таглаатай саванд хадгалах хэрэгтэй. Шоргоолж нь хүн амьтантай ижил хоол хүнс хэрэглэдэг тул цэвэрлэгээ тогтмол хийх, хоолны үлдэгдэл гэрийнхээ ойр байлгахгүй байснаар үр дүнтэй хамгаалалт хийх боломжтой.

Шавьж устгалын ихэнх уламжлалт, гэрийн нөхцөлд хийх боломжтой аргууд нь зөвхөн ил харагдаж байгаа шавьжийг л устгадаг бөгөөд үүр, эх үүсвэрийг устгахын тулд мэргэжлийн байгууллагад хандах нь илүү үр дүнтэй байдаг.

Та шавьж, мэрэгчийн асуудалтай тулгарсан бол бидэнд хандан зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой.

Шумуул
Ерөнхий мэдээлэл

Шумуул нь хүнээс хүнд Антропозын, мал амьтнаас хүнд халдах Зоонозын халдварт өвчин үүсгэгчийг тээн цус сорох үедээ тараадаг хортон шавьж юм. Ялангуяа халуун орны халуун хумхаа / malaria/ өвчин дамжуулагч шумуул болох Anopheles-тэй маш их тэмцэж байна. Энэ шумуул нь манай орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд халуун хумхаа үүсгэгчийг тээж дамжуулах чадваргүй боловч дэлхийн цаг уурын дулаарал бидний сэтгэлийг түгшээж байна. Харин зах зээлийн өнөөгийн нөхцөлд гадаад оронд чөлөөтэй зорчдог болсон болохоор та бүхэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг зохих ёсоор нь хийлгэж явах нь таны болон танай гэр бүлийн хувьд чухал зүйл болохыг санах хэрэгтэй.

Биологийн онцлог

Шумуулыг нас гүйцсэн эмэгчин нь цус сордог гэдэг ерөнхий шинжээр төлөөлүүлэн ойлгодог. Эмэгчин нь сорсон цусаа ашиглан өндгөө боловсруулдаг. Цуснаас гадна эрэгчин, эмэгчин аль аль нь цэцгийн шүүсээр хооллон амьдардаг. Харин нас бие гүйцээгүй шумуул нь тогтмол усанд амьдардаг.

Хамгаалах

Шумуулын үйлчилгээ нь эх үүсвэрийг нь багасгах болон химийн бодис хослуулан хийснээр үр дүнд хүрдэг. Тогтмол усанд үрждэг тул ойролцоох тогтмол усыг хатаах нь мөн үр дүнтэй арга болдог.

Ямар төрлийн шумуул байгаас хамаарч шавьж, мэрэгчийн мэргэжлийн байгууллага нь эх үүсвэрийг нь олж тогтоохоос эхлэн үзлэг хийж тохирох үйлчилгээг хийдэг.

Та шавьж, мэрэгчийн асуудалтай тулгарсан бол бидэнд хандан зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой.

Эрвээхий
Ерөнхий мэдээлэл

Хивэнгийн эрвээхий ахуйн орчин, хүний орон байранд амархан дасаж үржин амьдарч хүмүүсийн эдэлж хэрэглэдэг эд зүйлд их хохирол учруулахаас гадна хүний ая тухтай амьдрах нөхцөлийг алдагдуулж байдаг ахуйн хортон шавьж юм.

Цагаан эрвээхий

Tineola bisselliella (Hummel)

Хэмжээ: бие гүйцсэн эрвээхий 12 мм, авгалдай 12 мм

Өнгө: Бие гүйцсэн гялтгар шаргал, мөнгөлөг, авгалдай нь боровтор толгойтой цайвар шаргал өнгөтэй

Үржил: Эмэгчин цагаан эрвээхий харанхуй орчинд 40-50 өндөг гаргадаг.

Хүнс: ноос, ноолуур, арьс, үслэг эдлэл, хивс

Хор хөнөөл: Авгалдай хөгжлийн үедээ хивс хивсэнцэр, эсгий эдлэл, ангийн арьс үсэн эд зүйлс мөн ноос ноолууран бүтээгдэхүүнийг идэж гэмтээж сүйтгэдэг.

Үрчих орчин: хивс хивсэнцэр, эсгий эдлэл, ангийн арьс үслэг эд зүйлс мөн ноос ноолууран бүтээгдэхүүнээс гадна ус, цахилгааны шугам сүлжээний нүх сүвэнд

Арьс үсний эрвээхий

Tinea pellionella (Linnaeus)

Хэмжээ: Бие гүйцсэн эрвээхий 10-14 мм урт, авгалдай 10 мм

Өнгө: Алтлаг боронзон, далавчин дээрээ 3 хар толботой, авгалдай нь бор толгойтой цайвар шаргал өнгөтэй

Онцлог: Далавчны үзүүрийн хэсэг үсэрхэг, нүд нь нүд хоорондын зайнаасаа өргөн хэмжээтэй байдаг.

Үржил: Эмэгчин эрвээхий нь 37-48 өндөг гаргадаг. Өндөг нь 4-7 хоноод авгалдай болж орчны дулаанаас хамаараад 33-90 хоноод бие гүйцдэг. Авгалдай нь 10 мм урт болдог. Өндөгнөөс- бие гүйцэх хүртэл 46-116 өдөр шаардлагатай.

Хоол: мал амьтны гаралтай болон органик бүтээгдэхүүнээр авгалдай үедээ хооллодог. Үүнд: өд, ноос, ноолуур, үслэг эдлэл, эсгий, тамхи, ургамал гэх мэт

Хор нөлөө : Авгалдай хөгжлийн үедээ хивс хивсэнцэр, эсгий эдлэл, ангийн арьс үсэн эд зүйлс мөн ноос ноолууран бүтээгдэхүүн идэж сүйтгэдэг.

Үржих орчин: хивс хивсэнцэр, эсгий эдлэл, ангийн арьс үсэн эд зүйлс мөн ноос ноолууран бүтээгдэхүүн

Та шавьж, мэрэгчийн асуудалтай тулгарсан бол бидэнд хандан зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой.

Ялаа
Ерөнхий мэдээлэл

Хэдийгээр ялаа нь байгалийн амьтан гэсэн ерөнхий хандлага байдаг ч хамгийн их нян, халдвар тээгч болох нь судалгаагаар батлагдсан байдаг.

Биологийн онцлог

Гэрийн ялаа нь муудсан органик биетүүд болох хоолны хаягдал, амьтны сэг зэм, муудсан мах зэрэгт татагддаг бол жимсний ялаа нь сахар, ундаа, жимс гэх мэт чихрийн агууламжтай бүтээгдэхүүнүүдэд ихэвчлэн татагддаг. Харин бохирын ялаа нь шугам, хоолой бохирын суваг зэрэг чийглэг, бохир ихтэй орчинд өндгөө гаргадаг.

Хамгаалах

Ямар төрлийн ялаа байгаагаас хамаарч хийх үйлчилгээнүүд нь харилцан адилгүй байх бөгөөд хооллох орчинг нь хязгаарлахаас эхлэн үйлчилгээг хийдэг.

Хүнсний үйлдвэрлэл болон үйлчилгээний газарт ялааны UV гэрэл бүхий наалдуулагч тавих шаардлагатай.

Та шавьж, мэрэгчийн асуудалтай тулгарсан бол бидэнд хандан зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой.